fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход хоолны дуршил сэргэж дэргэдэх хүнээ хоол идэхэд нь горьдож харах, түүн рүү тэмүүлэх болно. Энэ үеэс эхлэн хооллох дуршлыг хэрхэн зөв хөгжүүлэх талаар эн тэргүүний мэдэгдэхүүнийг хуваалцъя.

Хоолны зөв дуршлыг бүрдүүлж сайн байлгахын тулд юуны түрүүнд чихрийн амтыг мэдрүүлэхгүй байсаар хүүхдийг 6 сартай болонгуут зохих нэмэгдэл хоолонд дасган оруулж, 1 нас хүрэнгүүт дэглэмээр хооллох хэрэгтэй. Хоолыг нь хийхдээ давс багатай, гэхдээ амттай хийж өгвөл зохино. Олон төрлийн хоол ээлжлэн хийж өгөн өөрийн гэсэн хөөрхөн аяга тавганд нь аягалж өгвөл зүгээр. Мөн хооллох орчныг чимээ шуугиангүй, цэвэр цэмцгэр байлгах шаардлагатай.

Юуг анхаарах ёстой вэ?

  • Нэг хүртэлх насанд нь чихрийн амт мэдрүүлж болохгүй. Цаастай чихэр огт өгч болохгүй. Ингэснээс хүүхдийн чихэрт дурлах зуршил багасна. Чихэрт дуртай болох нь бусад тэжээлийн бодис бүхий хоолонд дургүй болж, улмаар турж эцэх, өвчлөмтгий болох, харшилтай болох, сүүн шүд ургангуут шарлаж цоорох зэргээр эрүүл мэндийг нь хохирооно. Чихэрт хэт дурлах дуршлыг бууруулах нь 1 хүртэлх насанд нь эцэг эхийн "гол ажил" байх ёстой.
  • Мөн хүүхдийг дургүйцсэн үед нь хэзээ ч албадан идүүлэх гэж оролдох, шахах хэрэггүй.
  • Хооллохоос өмнө уйлуулах, уурлуулах, их хөдөлгөөнтэй, хэт хөгжөөнтэй тоглоом тоглуулж хэрэггүй. Ийм үед аль болох тайван байлгаж, хэсэг амраасны дараа хооллоно.
  • Өөрөө идэхгүй юмаа хүүхдэдээ өгөх гээд нэмэргүй. Та юунд дуртай байна вэ, хүүхэд тань тэр л хоолонд дуртай байна шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд ч мөн зөв хооллох хэрэгтэй.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх